МТЗ: "ҮНДЭСНИЙ МОД ТАРИХ ӨДӨР"-ийг угтаж "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК-ИЙН хамт олон мод тарилаа
Үйл явдал
/
2023-10-13
“ҮНДЭСНИЙ МОД ТАРИХ ӨДӨР”-ИЙГ УГТАЖ “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН МОД ТАРИЛАА
🌿 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон өнөөдөр /2023.10.13/ Үндэсний мод тарих өдрийг угтаж Баянзүрх дүүргийн Хужирбуланд байрших “Тэрбум мод төсөл”-ийн талбайд 600 ш хайлаас модны суулгацыг тарилаа.
🌿 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн цагаас “Монголын төмөр зам” ТӨХК нь Улаанбаатар хотын Бумбатын булаг, Ар гүнт, Өлзийт хороололд жил бүрийн тав, аравдугаар саруудад мод тарихын зэрэгцээ “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын өртөө зөрлөгүүдэд 4000 гаруй мод тарьж усалгаа, арчилгааг тогтмол хийж байна.
🌿 Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилго бүхий “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Монголын төмөр зам” компани энэ сард “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын өртөө зөрлөгүүдэд 10,000 мод тарих бэлтгэл ханган ажиллаж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.183.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.