МТЗ: Монголын төмөр зам ТӨХК-ийн ажлын үр дүнг дүгнэж хамт олноороо чууллаа
Үйл явдал
/
2023-10-25
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН АЖЛЫН ҮР ДҮНГ ДҮГНЭЖ ХАМТ ОЛНООРОО ЧУУЛЛАА
📍 Энэ өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төвийн ажилтнууд болон “Цогтцэций өртөө”, “Төмөртэй өртөө”-ний ажилтнуудтай цахимаар холбогдон нийт ажилтнуудын хурлыг зохион байгууллаа.
📍 Тус хурлаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Тавантолгой-Зүүнбаян”, “Төмөртэй” төмөр замын тээвэр зохион байгуулалт, Шинэ сэргэлтийн бодлого боомтын сэргэлтийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явц, хүний нөөцийн бодлого, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй ажил, ажилчдын нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэж, бодлогын шинэ шатанд хэрэгжүүлэх зэрэг асуудлаар зөвлөлдөн, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
📍 Мөн энэ үеэр Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан Цогтцэций өртөөний Зөрлөгийн жижүүр Т.Төмөрбаатар, Экспортын тээврийн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн Төмөртэй өртөөний тооцооны оператор Б.Энхзул, идэвх санаачилгатай, үр бүтээлтэй хамт олноо манлайлан ажилласан Төмөр замын механикжсан ангийн Замчин Д.Батнасан нарыг шагналаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.34.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.