МТЗ: ТӨБЗГ-аас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2023-11-29
ТӨБЗГ-ААС АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
📍 ТӨБЗГ-ын санаачилсан “Бид ёс зүйг эрхэмлэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид хамт олон” аяны хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан ээлжит сургалтыг “Монголын төмөр зам” ТӨХК дээр зохион байгууллаа.
📍 Төрийн албан хаагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тухай энэхүү сургалтыг ТӨБЗГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Дэлгэрмаа удирдан явуулав.
📍 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газар нь мөн энэ хугацаанд “Бид ёс зүйг эрхэмлэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид хамт олон” аянтай уялдуулан “Эерэг харилцаа, зөв хандлага” сарын аяныг өрнүүлж нийт ажилтан албан хаагчдыг хамарсан сургалтуудыг үе шаттай зохион байгуулж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.171.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.