МТЗ: Төмөр замын суурь бүтэц эзэмшигчидтэй галт тэрэг солилцох, ачаа хөдлөх бүрэлдэхүүн хүлээлцэх гэрээг байгуулж дууслаа
Үйл явдал
/
2024-03-05
ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ ЭЗЭМШИГЧИДТЭЙ ГАЛТ ТЭРЭГ СОЛИЛЦОХ, АЧАА ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН ХҮЛЭЭЛЦЭХ ГЭРЭЭГ БАЙГУУЛЖ ДУУСЛАА
📍 Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023.02.09-ний өдрийн А/37 тоот тушаалын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК нь суурь бүтэц эзэмшигч “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиантранс лайн” ХХК, “Монголиантранс ложистик” ХХК-тай галт тэрэг солилцох /дамжуулах/, ачаа хөдлөх бүрэлдэхүүн хүлээлцэх гэрээг байгууллаа.
📍 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшлийн суурь бүтцүүд нь бусад 4 суурь бүтэцтэй хиллэдэг. Тухайлбал Төмөртэй өртөөгөөр “Монголиантранс ложистик” ХХК-ийн Хандгайт өртөө, Хулангийн шанд өртөөгөөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зүүнбаян өртөө, Цагаанцав өртөөгөөр “Монголиантранс лайн” ХХК-ийн Номгон өртөөтэй, Цогтцэций өртөөгөөр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Тавантолгой өртөөтэй тус тус холбогддог байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.187.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.