МТЗ: Зам, тээврийн салбар малчдадаа 555 сая 200 мянган төгрөг хандивлалаа
Үйл явдал
/
2024-03-15
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР МАЛЧДАДАА 555 САЯ 200 МЯНГАН ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА
📍 Улсын хэмжээнд өнөөгийн байдлаар нийт 20 аймгийн 216 сум, нийслэлийн хоёр дүүрэгт хаваржилт хүндэрч, нийт нутгийн 60 хувь нь цастай байна.
📍Цаашид мал төллөлт хүндрэх төлөвтэй байгаа тул малчдадаа туслах аянд зам, тээврийн салбарынхан нэгдэж, нийт 555 сая 200 мянган төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст гардуулан өгөв.
📍Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж манай Монголчууд ярьдаг. Байгалийн эрхшээлд амьдардаг малчдадаа сэтгэлийн дэм үзүүлж, туслах аяныг салбарын сайдын санаачилгаар өрнүүлж, уг аянд Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний 13 харьяа байгууллага нэгдсэн юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.104.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.