Шашны төрөлжсөн 112-р сургуулийн барилгыг ЭХЛҮҮЛЭХЭЭР болжээ
Үйл явдал
/
2024-04-18

Энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Бурхны шашны сургалтын байгууллагын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 48 дугаар тогтоол батлагдан гарсан байдаг. Ингэснээр БШУ-ны сайдын тушаал, НИТХ-ын шийдвэр гарч ,112 дугаар сургуулийн барилгын зураг төсвийг шинээр хийж, барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлэхээр болжээ.

Уг шийдвэр болон холбогдох төсвийн тооцоолол, сургалтын хөтөлбөр зэргийг Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржид энэ сарын 16-ны өдөр гардуулж өгчээ.

Энэ хүрээнд Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн үйл ажиллагааг шат ахиулах, 112 дугаар сургуулийн онцлогийг харгалзан төрөлжсөн болон нэмэлт хөтөлбөртэй байхаар шийдвэрлэсэн байна.

Мөн шашны чиглэлээр гадаад улсад суралцаж байгаа монгол иргэдийн мэдээллийг гаргах, бүртгэлжүүлэх, дүйцүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.

Шашны гэх тодотголтой ерөнхий боловсролын төрөлжсөн 112 дугаар сургууль Гэсэр сүмийн хуучин барилгад олон жил үйл ажиллагаа явуулж байсныг 2023 онд Шашны дээд сургуулийн байрны зүүн жигүүрт шилжүүлэн авчирсан байна. 112 дугаар сургуулийн сурагчдын хичээллэж байсан байр нь 1954 онд баригджээ.

Энэ онд баригдах хичээлийн шинэ байр нь 320 хүүхдийн суудалтай байх аж.

Харин Шашны дээд сургууль 1970 онд албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.114.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.