УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зохицуулалт, сонгуулийн сурталчилгаа, мэдээ мэдээллийг түгээх талаар сургалт, мэдээлэл хийлээ
Үйл явдал
/
2024-04-19
Булган аймагт зохион байгуулсан “Орон нутгийн сэтгүүлчдийн форум”-д Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүсэлтээр Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Т.Гүенбаатар, референт Б.Нямсүрэн нар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зохицуулалт, сонгуулийн сурталчилгаа, мэдээ мэдээллийг түгээх талаар сургалт, мэдээлэл хийлээ. Уг сургалтад 21 аймгийн 100 гаруй сэтгүүлч оролцсон юм.
Сонгуулийн ерөнхий хороо “Сонгогч, сэтгүүлчдэд хууль тогтоомжийг тайлбарлан таниулах мэдээллээр хангах уулзалт-танилцуулга” хөтөлбөрийн дагуу хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй уулзалт, сургалт тогтмол хийж байна. Тухайлбал, сонгуулийн жил эхэлснээс хойш орон нутгийн сэтгүүлчдэд гурав дахь удаагаа сургалт, мэдээлэл хийлээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.237.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.