Монгол улс “FESTIVAL DELL’ ORIENTE” олон улсын арга хэмжээнд зочин улсаар анх удаагаа оролцож байна
Үйл явдал
/
2024-04-21

Дэлхийн улс орнуудын түүх, соёл урлаг, ёс заншил, өв уламжлалыг Италийн олон нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий “FESTIVAL DELL’ORIENTE” арга хэмжээ нь Италийн Ром, Наполи, Перужа, Милан, Турин зэрэг 10 том хотод жил бүр зохион байгуулагддаг олон улсын зэрэглэлтэй фестиваль юм.

Дээрх арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн 30 гаруй ААН, ЖДҮ-чид, бизнес эрхлэгчид оролцож байна. Зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг Дунд Үйлдвэрийн газар, Хөдөлмөр, нийгмийн, хамгааллын яам, Мишээл экспо ХХК, дэмжигч байгууллагаар Итали улс дахь Монгол Улсын элчин сайдын яам оролцож байгаа юм.

Тус фестивальд Азийн 20 орчим улс тогтмол оролцдог бөгөөд (Энэтхэг, Хятад, Япон, Тайланд, Өмнөд Солонгос, Индонез, Малайз, Вьетнам, Бангладеш, Монгол, Балба, Шри-Ланка, Мьянмар г.м) фестивалийн үеэр жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний худалдаа, урлагийн тоглолт, үндэсний хоолны амталгаа, үндэсний хувцас, цайны урлаг, уламжлалт анагаах ухаан, дуу, бүжиг, тулааны урлаг, уламжлалт гар урлал, ардын аман зохиолын танилцуулга зэрэг олон төрлийн арга хэмжээ болдог. Энэ жил Монгол улс нь зочин улсаар анх удаагаа оролцож байгаа нь онцлог юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.70.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.