Д.Амарбаясгалан: Төр зөвхөн малчдад бизнес эрхлэх боломжийг нь нээж өгч байна
Үйл явдал
/
2024-04-21

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо. Тус өдөрлөгт малчид, түүхий эд боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тоног төхөөрөмж нийлүүлэгч нар хүрэлцэн ирж, санал бодлоо хуваалцлаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан :

Шинэ хоршоо хөдөлгөөний талаар сумдад 1400 сургагч багш сарын хугацаанд ажиллана. Үүний дараа хоршооны малчдад 50 сая төгрөг хүртэлх зээл олгож эхлэх юм. Мөн анхан шатны боловсруулалт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн үзэсгэлэн ажиллаж эхэлнэ.

Төр зөвхөн малчдад бизнес эрхлэх боломжийг нь нээж өгч байна. Харин бизнесийнх нь үйл ажиллагаанд оролцох шаардлагагүй.

Малчид үйлдвэрлэл эрхлэгч болсоноор чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлж, тоо бус чанар тогтолцоо руу шилжиж, үүнийгээ дагаад мал аж ахуйн салбарт ажиллах сонирхол нэмэгдэх юм. Эцсийн дүндээ нүүдэлчин өв соёлоо хамгаалж үлдэнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.190.77)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.