Б.Баярсайхан: Бүсчилсэн хөгжлийн хүрээнд АМАР АМГАЛАН БАРУУН БҮС болно
Үйл явдал
/
2024-04-22

УИХ-ын гишүүн, Боловшрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Б.Баярсайхан орон нутагт ажиллаж байна. Улсын Их Хурлаас батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах олон нийтэд нэгдсэн ойлголт өгөх, танилцуулах, хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах уулзалтыг Баруун бүсийн тулгуур Ховд аймаг зохион байгуулагдлаа.

“Амар амгалан баруун бүс” уулзалтад аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, сумдын Хамтарсан багийн гишүүд, сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтнууд болон хүүхэд хамгааллын баг, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эцэг эхийн зөвлөл, хүүхдүүдийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй төрийн албан хаагчид, иргэд танхимаар болон цахимаар оролцлоо.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн зорилго нь гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулж, бэхжүүлэх, хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг хүүхэд бүрд хүргэх, шаардлагатай төсөв, санхүүжилт, хүний нөөцийг эрх зүйн хүрээнд бүрэн зохицуулалттай болгох юм.

Хүүхэд хамгааллын тухай хууль 2024 оны 09-р сарын 01-ний өдрөөс хэрэгжинэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.74.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.