З.МЭНДСАЙХАН: Баруун бүсийнхэн ТАЙШИРЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦААС 10 дахин илүү хүчин чадалтай УЦС-тай болно
Үйл явдал
/
2024-04-29

Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мэндсайхан БАРУУН БҮСЭД ажиллаж байна. Монгол Улсын баруун хязгаарт Говь-Алтай аймгийн зүүнтээ Хасагт Жаргалангийн нуруунаас урагшлан Хан Тайшир нурууны ар хүртэл, хангай говийн заагт, Завхан голын баруун дэнж дээр суурьшсан Тайшир суманд ирлээ.

Сумын төв Алтай-Улиастай эрчим хүчний системд холбогдсон. Тайширын цахилгаан станц хоёр аймгийн 24-28 сумыг эрчим хүчээр хангадаг. Ач холбогдол үр нөлөө өндөр энэхүү бүтээн байгуулалтын яг дэргэд нь амьдардаг ард түмэн. Энэ давуу талаа ашиглан газар тариалан эрхлэхээс эхлээд хурдтай хөгжих боломж энэ нутгийнханд бүрэн бий. Бүс нутагтаа алдартай Гэгээн нуур бол 53.6 км үргэлжлэх хүний гараар бүтсэн хамгийн том нуур гэдгээрээ алдаршиж нутгийн аялал жуулчлалын брэнд болж хөгжиж байна.

Тайширын УЦС эрчим хүчнээс гадна Гэгээн нуур нь Алтай хотын ундны усны эх үүсвэр болоод байгаа билээ. Тэгвэл баруун бүс нутагт баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС Тайширынхаас 10 дахин өндөр хүчин чадалтай. Баруун таван аймгийг бүхэлд нь хямд найдвартай эрчим хүчээр хангахаас гадна мөн ийм хэмжээний нөөц үлдэнэ. Өөрөөр хэлбэл, Үйлдвэр технологийн парк барих зэргээр аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхэд эрчим хүчний дутагдалд орохгүй байх хангалттай нөөц болох юм.

Дээр дурдсанчлан Тайшир сум ихээхэн онцлогтой. Завхан голыг ашиглан газар тариалан эрхлэх бүрэн боломжтой. Энэ онцлогтоо тулгуурлан хүнсний ногоо тариалах, эрүүл хүнс бэлтгэх хангалттай нөөцтэй. Энэ боломжийг миний бие Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн нь өдгөө Ерөнхийлөгчийн манлайлал дор хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хэмжээний хөтөлбөр юм. Энэ хүрээнд хүнсний ногоо, сүүний урамшууллын тогтолцоог бий болгосон. Мөн хоёр жилийн хугацаанд Монгол Улс хүнснийхээ 85 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг болсон нь том амжилт юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.151.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.