ӨМ: Өмнөговь аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн1,9 тэрбум төгрөгийг 7 төрлийн ТӨСӨЛД ЗАРЦУУЛНА
Үйл явдал
/
2024-04-29

АЙМГИЙН ХХҮГ-ААС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНД 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВЛӨН ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Даланзадгад сумын 10 багийн иргэдийг оролцуулан “Халамжаас хөдөлмөрт” арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж оролцон аймгаас иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр барьж буй бодлого, хөтөлбөрүүдээ танилцууллаа.

Мөн аймгийн ХХҮГ-ын дарга, мэргэжилтнүүд иргэдэд зарлагдаж буй төслүүд, оролцох боломж, төсөлд хамрагдсан иргэдийг хэрхэн үр дүнтэй ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм. Энэ онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас 1,9 тэрбум төгрөгийн төсөвт 7 төрлийн төсөл зарлагдах тул хамрагдах хүсэлтэй иргэд аймгийн ХХҮГ-т хандан зөвлөгөө мэдээлэл авч болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.219.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.