ӨМ: Өмнөговь аймгийн ШАГАЙН ХАРВААНЫ АВАРГУУД ТОДОРЛОО
Үйл явдал
/
2024-04-29

Өмнөговь аймгийн Үндэсний шагайн харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээн Даланзадгад суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд насанд хүрэгчдийн 27 баг, өсвөрийн 10 баг тус тус оролцов.

Насанд хүрэгчдийн багийн харвааны төрөлд:

🇲🇳 Өмнөговь аймгийн Ханбогд сумын харъяат МУМэргэн Б.Наранцогт ахлагчтай баг тэргүүн байр

🇲🇳 Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харъяат МУМэргэн Т.Сонинбаатар ахлагчтай баг 2-р байр

🇲🇳 Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харъяат АГМ Р Сонинболд ахлагчтай баг 3-р байр

Насанд хүрэгчдийн хувийн цувааны төрөлд: 🇲🇳 Өмнөговь аймгийн Ханбогд сумын харъяат МУХМэргэн Э.Дэмчигзав тэргүүн байр

🇲🇳 Өмнөговь аймгийн Ханбогд сумын харъяат МУМэргэн Б.Наранцогт дэд байр

🇲🇳 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат МУҮМэргэн Б.Мөнхтулга гутгаар байр

Өсвөрийн багийн харваа төрөлд:

🇲🇳 Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харъяат Алтанговь Транс ХХК-ын Н.Чингүүнболд ахлагчтай баг тэргүүн байр

🇲🇳 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат Б.Батпүрэв ахлагчтай баг дэд байр

🇲🇳 Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харъяат М.Тэмүүжин ахлагчтай баг харваачид 3-р байр эзэллээ.

Мөн 3 насны ангиллаар хувийн цуваан зохион байгуулав.

Үндэсний өв соёл шагайн харвааг дэмжин ажиллаж уг тэмцээнийг Өмнөговь аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Өмнөговь аймгийн Говь Гурван Сайханы Мэргэчүүд шагайн салбар холбоо хамтран зохион байгууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.215.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.