ӨМ: Өмнөговь аймгаас өдгөөг хүртэл нийт 8 ГЕНЕРАЛ цолтон төрөн гарсан байна
Үйл явдал
/
2024-04-29

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 80 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

Монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлэн, мэргэжил, дадлага, ур чадвар, авьяас билгээрээ мөрдэс нэгт нөхдөө ямагт манлайлан дагуулагч байж, хариуцсан салбар, байгууллага, хамт олныхоо өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг амжилттай шийдвэрлэхэд голлох үүргийг гүйцэтгэсээр ирсэн эрхэм генералууд, тэдний ар гэр Та бүхнийхээ ажил үйлсэд арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе. Энэ түүхэн хугацаанд Өмнөговь аймгаас өдгөөг хүртэл нийт 8 ГЕНЕРАЛ цолтон төрөн гарсан байдаг.

БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

Хүндэтгэсэн: Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг Даргын Тамгын Газар.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.98.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.