ХУД: "Замын хөдөлгөөн цагаан толгой 2024" тэмцээнийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа
Үйл явдал
/
2024-04-30

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран цэцэрлэгийн насны хүүхэд багачууд, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагч, багш нарын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Замын хөдөлгөөн цагаан толгой 2024" тэмцээнийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Тус тэмцээнд 23 цэцэрлэгийн 230 хүүхэд, 92 эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч оролцсоноос

🥇🏆Тэргүүн байранд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 189 дүгээр цэцэрлэг

🥈Дэд байранд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 29 дүгээр цэцэрлэг

🥉Гутгаар байранд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 326 дугаар цэцэрлэг

🏅Тусгай байранд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 218 дугаар цэцэрлэг

🎖Шилдэг уран зохицуулагчаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 219 дүгээр цэцэрлэгийн Л.Буянхишиг нар тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон хүүхэд багачууд, эцэг эх, багш нартаа эрүүл энх, сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.179.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.