СЭ: Сэлэнгэ аймагт "ХУУЛЬЧДЫН ПРО БОНО ӨДӨР-2024" өдөлөг болно
Үйл явдал
/
2024-04-30

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод болон 21 аймагт “Хуульчийн про боно өдөр-2024” өдөрлөгийг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна. Тус өдөр хуульчид Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч ажиллах юм. Мөн хуульчид 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө. Түүнчлэн төрийн байгууллагууд зарим үйлчилгээгээ үнэ төлбөргүй үзүүлнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.71.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.