СЭ: Сэлэнгэ аймгийн хүүхэд багачууд, иргэдийг “IELTS Course for Selenge Province” 3 сарын хугацаатай төсөлд УРЬЖ БАЙНА
Үйл явдал
/
2024-04-30

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй Англи хэлний академик шалгалтад үр дүнтэй бэлтгэх, гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боломжийг бүрдүүлэх “IELTS Course for Selenge Province” 3 сарын хугацаатай төсөл хэрэгжиж эхлээд байна.

“IELTS Course for Selenge Province” төсөл нь Сэлэнгэ аймгийн ард иргэд, төрийн албан хаагчид, хүүхэд залуучууд, IELTS шалгалтад өндөр оноо авах, гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах, мэргэжил дээшлүүлэх зорилготой сургалт юм.

IELTS-ийн сургагч багшаар Дэлхийн Олон улсын Энх Тайвны Залуучуудын байгууллагын элч төлөөлөгч, ментор П.Энхжин ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү төсөлд та бүхнийг өргөнөөр хамрагдахыг урьж байна. Бүртгэлийн мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Е.Алтынай (Утас 85112818)-гаас лавлана уу.

Шалгалт авах өдөр: 2024.05.01 өдөр 16:00 цагт

Бүртгүүлэх утас: 85112818, 98984040

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.18.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.