Голомт банк бизнесийг дараагийн шатанд гаргах “МЕНТОРШИП-2024” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Үйл явдал
/
2024-05-01

Таны бизнесийг дараагийн шатанд гаргах “МЕНТОРШИП-2024” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.

Менторшип хөтөлбөр нь бизнесийн салбарын манлайлагчдын бодит туршлагаас суралцан менторлуулж, борлуулалтын орлого, ялгарах чадвараа нэмэгдүүлэх, байгууллагын үр дүнгийн стратеги, менежментийг сайжруулахад чиглэсэн төрөл бүрийн сургалт, зөвлөгөөнүүдэд хамт олноороо хамрагдах зэрэг олон шинэ боломжийг танд олгоно.

Бид хөтөлбөрийн хүрээнд хийгдэх арга хэмжээнүүд тэр дундаа зөвлөх үйлчилгээ, чиглүүлэх сургалтыг өмнөх жилүүдийнхээс илүү шинэлэг, үр дүнтэй аргаар хүргэхээр төлөвлөөд буй тул өөрийн бизнесээ өргөжүүлэн дараагийн шатанд гаргах, байгууллагынхаа менежментийн багийг чадавхжуулах чин хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэнд Менторшип хөтөлбөр нээлттэй.

🌐Менторшип хөтөлбөрийн дэлгэрэнгүйг: http://www.golomtbank.com/news/35550...

🔗Дараах линкээр орж бүртгүүлэх хүсэлтээ илгээнэ үү.

Линк: www.surveymonkey.com/r/mentorship2k24

📅Хүсэлт хүлээн авах хугацаа: 2024.05.01-2024.05.15-ныг дуустал

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.102.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.