Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулна
Үйл явдал
/
2024-03-31

2014 онд дахин төлөвлөлтөд орж, газар чөлөөлтийн ажил нь гацсан зарим байршлуудыг "Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл"-ийн хүрээнд орон сууцжуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд ажиллав.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчимд 9.3 га газрын 140 нэгж талбар чөлөөлөхөөс 1.1 газрын 24 нэгж талбарыг 10 жилийн өмнө чөлөөлсөн. Харин өнөөдөр үлдсэн 116 нэгж талбарыг чөлөөлөх асуудлаар газар дээр нь ажиллалаа.

Газар чөлөөлөлт хийхдээ газрыг газраар, бэлэн мөнгөөр, орон сууцаар солих боломжтой. Дээрх 9.3 га газрыг бүрэн чөлөөлж, 1200 айлын орон сууц байгуулах ба бүтээн байгуулалтад шаардлагатай дэд бүтэц бүрэн шийдэгдсэн байгааг албаныхан онцолж байлаа. Тус байршил дахь гэр хорооллыг орон сууцжуулах төслийг НОСК хариуцан хэрэгжүүлнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.48.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.