Залуу сонгогчдын боловсролд зориулсан бүтээлийн хакатон зохион байгуулна
Үйл явдал
/
2024-03-25

Лийд Төгсөгчдийн Холбоо ТББ нь Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам-ны “Канад сангийн орон нутгийн санаачилга” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр "Шинэ сонгогчийн давлагаа" “Gen-V” төслийг хэрэгжүүлж байна.

May be a graphic of text

Төслийн хүрээнд залуу сонгогчийн боловсролд зориулсан бүтээлийн ХАКАТОНЫГ Сонгуулийн ерөнхий хороо болон НҮБ-н Шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран 3-р сарын 29-нд зохион байгуулна.

No photo description available.

Хакатон нь өсвөр үеийн залуучуудад ардчиллын үнэт зүйлсийг ойлгуулж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрахын тулд бүх шатны сонгуульд идэвхтэй оролцох санаачлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн залуу сонгогчид, гадаадад байгаа сонгогчдод зориулсан бүтээлийн шинэ санаагаа уралдуулах зорилготой.

эн оролцох вэ? Төслийн хүрээнд байгуулагдсан дөрвөн аймаг, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 сургууль нийт таван “Ардчиллын клуб”-ийн гишүүд оролцоно.

Багууд дараах сэдвүүдээс сонгож, бүтээлийн саналыг боловсруулна.

1. Гадаадад байгаа иргэд саналаа хэрхэн өгөх вэ?

2. Мөрийн хөтөлбөр гэж юу вэ?

3. Саналын хуудсыг хэрхэн бөглөх вэ?

4. Сонгогчийн нэрийн жагсаалт гэж юу вэ?

5. Сонгох сонгогдох эрх

6. Сонгуулийн холимог тогтолцоо гэж юу?

7. Улс төрийн нам гэж юу вэ?

8. Ажиглагч гэж хэн бэ?

9. Сонгуулийн сурталчилгаа ба анхаарах асуудал

10. Автоматжуулсан систем ба хяналтын тооллого

No photo description available.

Хакатоны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурагт хуудсаас, мөн удирдамжаас авах боломжтой.

May be a graphic of text that says 'хакатон гэж юу вэ? хакатон гэдэг нь оролцогчид богино хугацаанд егегдсен сэдвийн хурээнд дун шинжилгээ хийж, санаагаа хегжуулж асуудлыг оновчтой, бутээлчээр шийдвэрлэх нэг терлийн уралдаант уйл ажиллагаа юм. timing hackathon teamwork brainstorm development programming goal зохион байгуулалт: шинэ сонгогчийн давлагаа "GEN-V" теслийн хурээнд байгуулагдсан дервен аймаг, улаанбаатар хотын сухбаатар дуургийн нэг сургууль нийт таван "ардчиллын клуб"-ийн ийн гишуудэд бутэн едрийн турш мэдээлэл егех, ментортой ажиллах, бутээлээ боловсруулах боломжийг олгож, дахь едрийн тегсгелд шуугчдийн бурэлдэхуун залуусын сонгогчийн боловсролд эерэгээр нелеелех шилдэг бутээлийг шалгаруулах'

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.193.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.