Манай улсад авто замын засвар, арчлалтын чиглэлээр төрийн өмчит 20 компани үйл ажиллагаа явуулж байна. 1 компани дунджаар 33-35 ажилтантай. Компани тус бүр дарга, удирдлагатай. Улсын хэмжээнд олон улсын чанартай 14.876км, хатуу хучилттай 7.392км автозамын арчлалт, засвар үйлчилгээг хариуцдаг.
Гэсэн хэдий ч аль аймгийн ямар замыг хэн яаж хариуцах нь тодорхойгүй явсаар, засаглалын хямралд оржээ. Ганц жишээ хэлэхэд 20 компанийн, 8 туз 72 гишүүнтэй бүтээмж сул ажилладаг хэрнээ жилд 600 гаруй сая төгрөг урамшуулалд авдаг. Эсрэгээрээ ажлыг гардан гүйцэтгэдэг мэргэжлийн ажилтан алба хаагчдын сарын цалин 1-1.5 сая төгрөг байна.
Тийм учраас Засгийн газраас төрийн өмчит компанийн реформын хүрээнд эдгээр 20 компанийг нэг удирдлага, нэгдсэн бодлоготой болгохоор “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК болгон нэгтгэх чиглэл өглөө. Нэгтгэж нийлүүлснээр бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцсэн бүтэцтэй, нөөцийг зөв хуваарилж, менежментийг удирдана. Хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж тендерт оролцдог бус олон улс, улсын чанартай авто зам хариуцагч болно. Ажилтан алба хаагчдын нийгмийн баталгаа, цалин нэмэгдэж гүйцэтгэл сайжирна. Урсгал зардал, засвар үйлчилгээний бүх ажлыг хувийн хэвшилд шилжүүлж 2 жилийн дотор оролцоог 70% хүргэнэ. Засаглал сайжирч, бүтээмж нэмэгдэнэ.
-
1 цаг 43 мин