![](/resource/ulsturch/image/2024/11/19/m73e3fxsht4q04n5/ЖДҮХС-ААС ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-МОНИТОРИНГ ХИЙЖ БАЙНА.jpg)
Энэхүү ажлын хүрээнд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын ажлын хэсэг нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нийт 3 сумын 18 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.
ООРЦОГ ЭЛГЭН ХОРШОО нь 2023 оны “100 ШИЛДЭГ-ҮЙЛДВЭРЛЭЛ” эрхлэгчээр шалгарсан бөгөөд 19 гишүүнтэй, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. ЖДҮХС-аас 2022 онд 100,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг авч, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авч, бүтээгдэхүүний 5 нэр төрөл шинээр үйлдвэрлэж, говийн амтат мах “Төлөг брэнд”-ийг үүсгэн байгуулж, жилд 5-10тн махыг боловсруулан нийлүүлж байна.
Хоршооны гишүүн Н.Ганхуяг нь төслийн үйл ажиллагааг танилцуулж, “Манай хоршоо тасралтгүй 7 жил үйл ажиллагаагаа явуулж, анх гишүүдийн төлөвлөж бичсэн бүх ажлууд хийгдэн өргөжсөн байна. Тэр хэмжээгээрээ хүний нөөцийн дутмаг байдал үүсэж байгаа хэдий ч сүүлийн жилүүлдэд Засгийн газар хөдөө орон нутгаа дэмжсэн бодлого барьж, хүний нөөц болон бусад урсгал наашаа чиглэж байгаад баяртай байна. Өнгөрсөн жилийн тухайд манай борлуулалтын орлого 500 гаруй сая төгрөг байсан. Энэ жил илүү өсөх байх гэж харж байгаа. Яагаад гэвэл манай бүтээгдэхүүн тодорхой хэмжээний тогтмол хэрэглэгчидтэй болж, нөөцийн махны нэлээдгүй их хэмжээг бүрдүүлсэн.” гэв.
![](/static/webs/default/assets/emoji/cute.png)
![](/static/webs/default/assets/emoji/amazing.png)
![](/static/webs/default/assets/emoji/smile.png)
![](/static/webs/default/assets/emoji/angry.png)
![](/static/webs/default/assets/emoji/why.png)
![](/static/webs/default/assets/emoji/sad.png)
Холбоотой мэдээ
-
8 цаг 51 мин
-
Өчигдөр 17 цаг 11 мин
-
Өчигдөр 13 цаг 32 мин
-
Өчигдөр 13 цаг 29 мин
-
Өчигдөр 12 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 44 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Өчигдөр 11 цаг 44 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Өчигдөр 10 цаг 13 мин
-
Уржигдар 16 цаг 03 мин