Орхон аймгийг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна
Үйл явдал
/
2024-10-17

Хот байгуулалтын үндсэн суурь баримт бичиг  Эрдэнэт хот, Орхон аймгийг  хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг өнгөрсөн хугацаанд гурван удаа боловсруулан дагаж мөрджээ.   2005 онд Эрдэнэт хот  Хангайн бүсийн хөгжлийн тулгуур төв болсонтой холбогдуулан  2020 он хүртэл   хөгжүүлэх хөгжлийн ерөнхий  төлөвлөгөөг боловсруулсан нь дуусгавар болсон. 

Иймд “Орхон аймгийг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсруулж байна.

  Манай аймагт тулгамдаж буй  нэг асуудал нь өндөржилт юм. Энэ нь станцаас гарсан дулаан болон бусад шугам сүлжээ  захын цэгт хүрэхдээ 184 м  өндөрт хүрнэ гэсэн үг.   Иймээс гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ татах боломжгүй. Харин үүний шийдэл нь  төвийн нэгдсэн  шугамнаас  үл хамаарах систем буюу дэд төвүүдийг  гэр хороололд байгуулах гэхчлэн олон асуудлыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж буй. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.12.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.