![](/resource/ulsturch/image/2024/11/26/up0lhwkh2sfca84s/Зууны манлай уртын дуучин Ж.ДОРЖДАГВИЙН нэрэмжит “дуртмал сайхан” уртын дуу дуулаачдын уралдаан эхэллээ.jpg)
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор, Монгол уртын дууны сонгодог уламжлалыг хойч үед өвлүүлэх гавьяат үйлийг бүтээж, шинэ цагийн соёл, урлагийн хөгжлийн түүхэнд тод мөрөө үлдээсэн, БНМАУ-ын алдарт гавьяат, зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвийн мэндэлсний 120 жилийн ойг эдгээр өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.
Ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газар Монголын уртын дууны холбоо, Дорждагва сан хамтран уртын дуу дуулаачдын “Дуртмал сайхан” уртын дуу дуулаачдын уралдааныг зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Уралдаан мэргэжлийн дуучдын дунд болон ардын авьяастан, өсвөрийн дуучдын дунд гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 130 гаруй уран бүтээлчид оролцож байна.
Монгол уртын дууны сонгодог уламжлалыг хойч үед өвлүүлэх гавьяат үйлийг бүтээж, шинэ цагийн соёл, урлагийн хөгжлийн түүхэнд тод мөрөө үлдээсэн, БНМАУ-ын алдарт гавьяат, зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд маргааш жанжин Д.Сүхбаатарын талбайд мянгна уртын дууч нэг дор уухайн түрлэг өргөнө.
![](/static/webs/default/assets/emoji/cute.png)
![](/static/webs/default/assets/emoji/amazing.png)
![](/static/webs/default/assets/emoji/smile.png)
![](/static/webs/default/assets/emoji/angry.png)
![](/static/webs/default/assets/emoji/why.png)
![](/static/webs/default/assets/emoji/sad.png)
-
12 цаг 51 мин
-
13 цаг 22 мин
-
22 цаг 3 мин
-
Уржигдар 17 цаг 11 мин
-
Уржигдар 13 цаг 35 мин
-
Уржигдар 13 цаг 32 мин
-
Уржигдар 13 цаг 29 мин
-
Уржигдар 12 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 44 мин
-
Уржигдар 11 цаг 16 мин
-
Уржигдар 10 цаг 13 мин