НСУГ: “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XX удаагийн тэмцээний нээлт боллоо
Үйл явдал
/
2024-09-20

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XX удаагийн тэмцээн”-ий албан ёсны нээлт өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо.

2002 онд анх зохион байгуулагдаж байсан уг тэмцээнд энэ жил Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг, Монголын бүжгийн спортын холбооны гишүүн болон ерөнхий боловсролын сургуулв гэх мэт нийт 14 байгууллагын 350 гаруй тамирчид оролцож байна. Тэд долоон насны ангилалд 72 бүжгийн төрлөөр өрсөлдөж байгаагийн хамгийн залуу нь найман настай хамгийн ахмад нь 67 настай тамирчин байна.

“Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XX удаагийн тэмцээн”-ий шилдгээр тодорсон хоёр баг ирэх 12 дугаар сард Австри улсын Вена хотод болох “Дэлхийн бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.156.114)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.