НаИТХ: ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ 6 ХУРЛЫН ХОРООТОЙ АЖИЛЛАНА.

Өнөөдөр болсон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын II дугаар хуралдаанаар Хурлын хорооны бүтэц бүрэлдэхүүн сонгох, хурлын хорооны ажиллах журам, чиг үүргийг тодорхойлох, Хурлын Хөгжлийн зөвлөлийн гишүүдийг сонгох,Хуралдааны дэг шинэчлэн батлах, Төлөөлөгчийн ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж, ёс зүйн хорооны гишүүдийг сонгох, 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

🔰2024-2028 онд бүрэн эрхийнхээ хугацаанд:

-Эдийн засаг, төсвийн хороо

-Иргэдийн оролцоо, гадаад харилцаа, инноваци, хамтын ажиллагааны хороо

-Нийгмийн бодлогын хороо

-Хот байгуулалт, бүсчилсэн хөгжлийн хороо

-Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо

-Эрх зүйн шинэтгэлийн хороо гэсэн

нэршлийн хүрээнд нийт 9 гишүүнтэйгээр хуралдааны бэлтгэлийг ханган ажиллахаар боллоо.

🔰ИТХ-ын Зөвлөлийн даргаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажиллах бөгөөд 6 гишүүнээр Хурлын 6 хорооны дарга нар ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа.

🔰Уг хуралдаанаар Төлөөлөгчид ёс зүйн хорооны гишүүдийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгож, Хуралдааны дэг шинэчлэн батлах тухай, Төлөөлөгчийн ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг шинээр байгуулагдсан хурлын хороо болон ёс зүйн хорооны гишүүд дахин нягталж, дараагийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.20.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.