Монгол БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд "хаягийн мэдээллийн нэгдсэн системийг" шинэчлэн байгуулах төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улс хаягжуулалтаа шинэчилж, хаяг олгох ажлыг улам сайжруулж, хаягийн мэдээллийн сан байгуулан, хаяг олгох асуудлыг цахимжуулсан боловч олон улсын жишигт нийцсэн, дэвшилтэт техник технологид суурилсан байдлаар хаягжуулалтын асуудлыг бүрэн шинэчлэх шаардлага байсаар байна.
Энэ асуудлыг шийдвэрлэхээр ЗГХЭГ БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан Монгол Улсын хаягийн мэдээллийн нэгдсэн системийг боловсронгуй болгох төсөл хэрэгжүүлэх тохиролцоонд хүрлээ.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр:
1. Хаягжуулалтын хууль, тогтоомж, эрх зүйн орчин сайжирна.
2. Хаягийн мэдээллийг удирдах дэвшилтэд систем нэвтрүүлнэ.
3. Онцгой байдал, цагдаа, түргэн тусламж, шуудан зэрэг иргэд, олон нийтэд чиглэсэн төрийн үйлчилгээ цаг алдалгүй хурдан шуурхай хүрэх боломж бүрдэнэ.
4. Хиймэл оюун ухаанд суурилсан замчлалын систем бий болно.
Төслийн үйл ажиллагаа эхэлснийг зарлаж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд И Сан Мин тэргүүтэй төлөөлөгчид, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай болон холбогдох албаныхан өнөөдөр (2024.09.23) Улаанбаатар хотын Сөүлийн гудамжинд хаягийн тэмдэг байршуулах үйл ажиллагаанд оролцлоо.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.218.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
12 цаг 9 мин
-
12 цаг 40 мин
-
21 цаг 22 мин
-
Уржигдар 17 цаг 11 мин
-
Уржигдар 13 цаг 35 мин
-
Уржигдар 13 цаг 32 мин
-
Уржигдар 13 цаг 29 мин
-
Уржигдар 12 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 44 мин
-
Уржигдар 11 цаг 16 мин
-
Уржигдар 10 цаг 13 мин