"Улстөрч агентлаг" ХХК, "Сэтгэлийн гэгээн эзэд" НҮТББ, "Монголийн кровн клуб" ТББ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд "ХАЛУУН СЭТГЭЛ" аяныг эхлүүлээд байна. Энэ удаа Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны хаягтай ч 34-р хороонд аж төрдөг дөрвөн хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй Б.САРАНЦЭЦЭГТ туслаж, ахуй амьдралыг нь сайжруулах, өөрийн эзэмшлийн газар, хашаатай болгох зорилготой юм. Төрийн бодлогоос гээгдэж, түмнийхээ тусыг бараадаж буй уг эмэгтэй өөрийн гэсэн хашаатай л болчихвол бусад нь аяндаа болно гэсээр биднийг угтсан юм. Айлын хашаанд төлбөр төлж хэсэг хугацаанд амьдарсан ч хөөгдөж арга буюу голын эрэг бараадаж уг газар гэрээ барьсан аж. Хавар шар усны үеэр эхлэхээс өмнө ахиад нүүнэ дээ хэмээн учирлав. 13 -с нэг ой хүртэл дөрвөн хүүхэдтэй. Нэг охин нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэх. Тэднийд төрөөс олгодог хангамж, тэтгэмж, хүсний талон бусад дэмжлэгүүд очдоггүй гэв. Тэрбүүхэл хорооныхон нь ч тоодоггүй аж. Хорин нэгдүгээр зуунд их хотын айл ЛАА БАРИАД амьдардаг гэхээр борчуудын амьдрал ямар байгаа нь илт биз ээ!!
-
1 цаг 8 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин