Дараагийн шүүх хуралдаан болтол таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 4-нд болгох тов зарласан юм.
Өмгөөлөгч Д.Баттогтох: Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн таслан сэргийлэх арга хэмжээг зогсоох хүсэлт тавьсан ч хүлээж авахгүй байгаа. Уг нь Д.Мөнх-Эрдэнэ өөрөө сурч байгаа оюутан шүү дээ. Хүний сурч боловсрох эрхийг зөрчиж байна. Мөн өөрийнх нь биеийн байдал ч бага зэрэг муу байгаа.
Түүний төрсөн эцгийнх нь бие маш хүнд байгаа. Эцэгтэй нь уулзуулахаар таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах хүсэлт тавьсан ч хүлээж авсангүй. Аав нь хүүгийнхээ барааг нэг харъя, ядаж золгочихъё, сүүлийн удаа ч байж магадгүй гэсэн ч огт ойшоосонгүй. Уг нь цагдан хорих үндэслэл байхгүй. Хөх хотод суух консулаар ажиллаж байгаад буцаж ирэхдээ галт тэргээр ирэх байсныг онгоцоор ирснээс л ингэж шалгаад байгаа юм. Ямартайч шүүх хурал дөрөвдүгээр сарын 4-нд болж хойшлогдсон.
-
21 цаг 29 мин
-
21 цаг 30 мин
-
21 цаг 34 мин
-
22 цаг 39 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин