Явган аялалд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Цагдаа, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын ахмадууд, БЗД-ын 016 дугаар хорооны ахмадын хороо, ҮБХИС, ДХИС-ын оюутан залуусын төлөөлөл зэрэг 20 гаруй байгууллагуудын 250 гаруй хүн оролцлоо.
Явган аялагчдын түр амралтыг Жанжин Д.Сүхбаатарын төрсөн газар Амгалан дахь Жанжины дурсгалын цогцолборт зохион байгуулж, аялагчдад Д.Сүхбаатарын түүхэн баримтат киног үзүүлж, эрүүл зөв хоолоор дайлж, Монгол цэргийн музейн тайлбарлагч дурсгалын цогцолборыг танилцуулж, дурсгалын зураг татууллаа.
Явган аяллын хаалтыг Жанжин Д.Сүхбаатарын алба хааж байсан Хужирбуланд одоогийн Зэвсэгт хүчний 015 ангийн байрлалд зохион байгууллаа.
Ангийн удирдлага Л.Сүхбаатарын алба хааж байсан дурсгалт газрууд, ангийнхаа тухай танилцуулж, Жанжин Д.Сүхбаатарын дурсгалын хүндэт самбарт цэцэг өргүүлж хүндэтгэл үзүүллээ.
Явган аяллыг “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг дэмжиж эрүүл амьдрах, зөв эрүүл хоолоор хооллох, залуу үеийнхэнд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, түүхэн дурсгалт газруудыг сурталчлах зорилготой уялдуулан зохион байгууллаа.
Явган аяллыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн байгууллага, хамт олонд баярлалаа.
Монгол цэргийн нэгдсэн холбоо
-
21 цаг 28 мин
-
21 цаг 29 мин
-
21 цаг 33 мин
-
22 цаг 38 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин