Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх БНТУ-д эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламжийн үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд төрийн медаль гардууллаа.
Тодруулбал, төр, засгийн өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй, мэргэжлийн өндөр түвшинд биелүүлсэн 35 алба хаагчийг “Шударга журам”, “Цэргийн хүндэт” болон “Энхийн төлөө” медалиар шагнасан юм.
Цаг агаарын хүнд нөхцөл, газар хөдлөлтийн байнгын аюул, эрсдэлийн дор өндөр зохион байгуулалттай, чадварлаг ажиллаж, олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалсан бие бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн зүгээс талархал илэрхийлэв.
Мөн онцгой хариуцлагатай, нэр хүндтэй албанд хүчин зүтгэж байгаа алба хаагчид болон тэдний гэр бүл, үр хүүхдүүд, хөдөлмөрийн хамт олонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Энэ ажиллагаа нь Монгол Улсын хувьд анхны далайцтай, шуурхай, мэргэжлийн түвшний олон улсын эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн цогц ажиллагаа болон түүхэнд үлдэж байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээллээ.
-
21 цаг 28 мин
-
21 цаг 29 мин
-
21 цаг 33 мин
-
22 цаг 38 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин