Э.ПҮРЭВЖАРГАЛ: Хүнд туслах гээд чадлаараа л явдаг байсан ч сүүлдээ өдөр болгон сүү, хоолны мөнгө гуйдаг болсон
Ярилцлага
/
2023-05-13
Эмэгтэй жүжигчид дундаа хамгийн нээлттэй, “Эршүүд” гэгддэг ч ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг жүжигчин Э.Пүрэвжаргалтай  ярилцлаа

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе!  Уран бүтээлийнх нь талаар яриагаа эхлэе

Сайн байцгаана уу? Э.Пүрэвжаргал буюу Пунтик байна.  Б.Ганболд буюу Тука найруулагчийн “Намаг” гээд уран сайхны кинон дээр ажиллаж байна. Мөн Америк Билгүүн найруулагчийн “Зи Зон” уран бүтээл дээр ажилласан. Ирэх 9 сард нээлтээ хийх “Зи Зон буюу нэг бааз” уран сайхны кино маань ерөнхийдөө action,triller төрлийн кино байгаа.

Анхны уран бүтээлийн гараагаа хэрхэн хаанаас эхэлж байсан бэ?

“Эхэн гайхамшиг” гэх арилжааны бус кино бий. Тухайн кинон дээр Гэгээнээ гэх гол дүрийн охины дүр дээр ажилласан. Анхны уран бүтээл минь булган сүүлтэй кино гэж хэлж болно шүү.  Уг кино нь хүн болгоны сайн сайхан, муу муухай бүх амьдралыг харуулж яваа нэгэн ээжийн тухай зохиол. “Эхэн гайхамшиг” киноныхоо дүрийг одоо болтол дандаа өмөөрч явдаг. Яг л нэг амьдрах  учраа олохгүй яваа монгол эмэгтэйн дүр юм уу даа л гэж боддог.

Анх удаа тайзны жүжиг тавьж байх үеийн мэдрэмжээсээ хуваалцаач

Хамгийн анх хичээл дээрээ жүжгээ бэлдээд өөртөө итгэлтэй энэ хэсэг дээр иймэрхүү явах ёстой, энэ хэсэг дээр уурлах ёстой гээд хэд хэд бэлдэж байсан . Хамгийн анх тайзны жүжгээ бүтэн сар бэлдээд өөртөө итгэлтэй тавьж байсан. Эхний зураг авалт хэцүү болчихвол өөр өөр зураг авалтууд дээрээ улам хичээж ажилладаг. Би чинь аягүй их эротик сценд ордог хүн. Зодоонтой хэсэг, усанд живдэг хэсэг гэх мэтийн Миний бүх л сцен хэцүү байдаг. Харин ард нь гарсныхаа дараа бол маш сайхан байдаг. Одоо ч өөрийгөө хүчлээд, хичээгээд,  өөртэйгөө ажилласаар явна.

Жүжигчин хүний нэгэн өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өглөө аль хөл дээрээ боссоноосоо л болно доо. Өнөөдөр үсээ янзлаад эмэгтэйлэг хувцастай ирлээ. /инээв/ Гадуур ажил амжуулах ч юм уу, киноны ажлууд ихтэй үед биед хэлбэр хувцасаа өмсөөд гардаг.  

Хүнд туслах гэдгийг юу гэж хардаг вэ? Та ч бас хүүхдүүдэд ихээр тусалдаг

Хүүхдүүдэд тусалчих юмсан гээд чадахаараа л явдаг байсан. Тэгсэн сүүлдээ өдөр болгон надаас сүүний мөнгө, хоолны мөнгө гуйдаг болсон. Дэлхийн аль ч оронд ямар нэгэн асуудалтай, эсвэл зураг авалтад зориулсан аппараттай зургийг явуулаад мөнгө гуйдаг байсан хүмүүсийг олж мэдсэн.

Баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.140.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.