Д.Ганбат: Монгол төр иргэнээ хамгаалж чадахгүй юм чинь БУУ ЭЗЭМШИХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧИХ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар бүхийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Уг дүгнэлтэд хууль хүчний байгууллагууд гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа иргэдийг тагнан мөшгөхдөө тусгай тоног төхөөрөмж ашиглан хувийн мэдээллийг нь олж авах асуудлыг хөнджээ. Эдгээр тоног төхөөрөмжид гар утасны аппликэйшн, харуул хамгаалалтын камерууд гэх мэт олон төрөл багтах тул юуг гүйцэтгэх ажиллагаанд хэрэглэхийг зөвшөөрч, алийг нь хориглох талаар тусгасан байна. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийджээ.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Ганбат АНУ-д эрүүл саруул ухаантай иргэдэдээ буу эзэмшихийг зөвшөөрдөг.  Манай улс ч мөн ийм эрх олгох ёстой. Наймхан настай охиныг шоронгоос гарсан этгээд хүчирхийлээд, нүхэн жорлон руу шидсэн хэрэг гарлаа. Төр иргэдээ бүрэн хамгаалж чадахгүй байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Та УИХ-ын гишүүний амнаас унагах ёсгүй үг хэллээ. Гүйцэтгэх ажиллагаанд тусгай зориулалтын, өндөр өртөгтэй тоног төхөөрөмж ашигладаг.  Эдгээр нь технологийн хөгжлөөр маш хурдан шинэчлэгддэг тул нарийн жагсаалт гаргах боломжгүй. Иргэн өөрийг нь тагнаж чагнаад байна гэж үзвэл шалгуулж болно. Гүйцэтгэх ажиллагаа явуулах нэрээр иргэнийг дарамталж, хувийн орон зайд нь халдаж болохгүй. Иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Гэхдээ жирийн иргэдэд тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрөхгүй, энэ нь улсын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй. Намрын чуулганаар Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Энэ хуулийг сайжруулах шаардлага бий” гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "АНУ үүний улмаас ихээхэн асуудалтай тулгарч байна. Бидэнд өөрсдийн олон асуудал бий" гэв.   

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.146.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.