Эрсдлийг бууруулахад нэг ч алхамыг бүү алдаарай!!!
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ОЙН ГАЗАР "БЭЛЭН БАЙ" аянд нэгдэж, газар хөдлөлтийн үеийн дуудлага сургуулилтад оролцлоо. Газар хөдлөлтийн гамшгийн үед "БЭЛЭН БАЙ" олон нийтэд хандсан мэдээллийн аянд нэгдэж өнөөдөр 16:00 цагт зарлан мэдээллийн дуут дохио дуугарч, газар хөдлөлтийн үеийн дадлага сургуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд Ойн газрын хамт олон нэгдлээ.
Болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор иргэд аюулгүйн талбайд түр цугларч, дадлага, сургууль явагдах газруудад өдрийн 15:55-16:10 цагийн хооронд авто зам, замын байгууламжийг түр хаав.
- Газар хөдөлсөн тохиолдолд гэр бүлээрээ хаана уулзах газраа товлож, гэр бүлийн гишүүн бүр мэддэг байх
- Үл хөдлөх хөрөнгийн даатгалаа хийлгэсэн байх
- Хоёрдогч аюулаас урьдчилан сэргийлсэн байх
- Хүн бүр ялангуяа хүүхдүүд гэрийн хаяг, утасны дугаарыг биедээ хэвлээд авч явдаг байх
- Гар чийдэн, радио бэлтгэж бэлэн байлгах
- Аюул багатай хэсгийг урьдчилан тогтоосон байх
- Гэрийн унаж, дарах эрсдэлтэй ханын тавилгуудыг хананд бэхлэх
- Хаалгатай шүүгээнүүдэд түгжээ хийх
- Шил толинд бутарч хагарахаас сэргийлж хамгаалагч наалт наах
- Гамшгийн үеийн цүнхтэй байх зэргээр БЭЛЭН БАЙ.
МӨН ДЭЭРХ QR КОД УНШУУЛАН НЭВТЭРЧ БУСАД ХЭРЭГТЭЙ БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ТАТАЖ УНШИЖ ТАНИЛЦААД ГЭР БҮЛЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭД ХҮН БҮР БЭЛЭН БАЙХ МЭДЛЭГТЭЙ, ДАДАЛТАЙ БОЛООРОЙ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.109.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
1 цаг 29 мин
-
1 цаг 30 мин
-
2 цаг 39 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20