Н.ГАНИБАЛ: МАН-ын олон хүн НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХОЛБОГДСОН учраас нээлттэй хэлэлцүүлгийг албаар хойшлуулж байна!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-17

УИХ-аар нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулах тогтоол гарсан ч түр хорооноос уг хэлэлцүүлгийг хийхгүй байсаар байгаад татан буугдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга  Н.Ганибалаас тодруулахад

Нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсгол явуулахаар бэлдэж байтал АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж  болзошгүй байгаа тул түр хойшлуулж өгөөч гэсэн юм билээ. Гэхдээ үүний цаана бас улстөр бий. Тодруулбал МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ чиглэл өгч нээлттэй сонсголыг болиулсан гэсэн. Эрх баригч намыг олон гишүүн уг хулгайд холбоотой учраас зориудаар нөлөөлж уг хэлэлцүүлгийг болиулсан гэж үзэж байгаа. Г.Ганболд дарга түр хорооны хуралдаанаа зарласан ч гишүүдийн ирц бүрдээгүй. Тэгэхээр намын даргын захиалгаар гацааж байгаа гэж хардах үндэслэлтэй” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.52.77)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.