Гацууртын Л.Чинбатад "ХҮНИЙГ АЛАХ" гэсэн тусгай зүйл ангиар ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ эхэлжээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-20

"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат морьтой иргэдийг машинаараа дайрахаар оролдсон гэх гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн нь олны анхаарлын төвд байна. Уг асуудлаар шалгалтын ажиллагаа ямар түвшинд явааг цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэв. Тодруулбал ЦЕГ-ын ХМТ-өөс "Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг "Сүмийн булан" нэртэй газарт 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр 13:40 цагт "Ч” гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг "Toyota Land Cruiser" маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан.

“Ч”-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа.

Шалгалтын явцад гэм буруутай нь нотлох баримтаар тогтоогдвол Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэгдэж, шүүхэд шилжинэ гэж ойлгож болно. Хууль, эрх зүйн зохицуулалт нь явдаг журмаараа явж байна" хэмээн тайлбарлалаа.

“Ч”-ийн үйлдэлд Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн Эрүүгийн хуулийн заалтууд:

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах

20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.95.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.