Ерөнхий сайдын ивээл доор ОЮУТАН ЦЭРЭГ сургалтад хамрагдсан 1500 залуу хээрийн бэлтгэлт гарлаа!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-20

Оюутан залуучуудад цэрэг, эх оронч үзэл суулгах, их дээд сургуулийн оюутнуудыг цэргийн мэдлэгтэй болгох, алба хаасанд тооцож төрийн албанд ажилласан жилийн нэмэгдэл олгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн “Оюутан цэрэг” хөтөлбөр өргөжиж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл доор “Оюутан цэрэг 2023” сургалт болж хэрэгжиж байна.

Энэ жилийн “Оюутан цэрэг” сургалтад хот хөдөөгийн 1500 гаруй оюутан залуус, коллеж, МСҮТ-ийн суралцагчид оролцож буйгаараа онцлогтой юм. E-Mongolia цахим системд цэрэгт явах сонирхолтой оюутнуудыг бүртгэж, гурван сарын хугацаанд цэргийн ерөнхий мэдлэг, онолын мэдлэг олгосон бол өнөөдөр улс орон даяар хамрагдсан 1500 орчим цэргүүдийг ХЭЭРИЙН БЭЛТГЭЛД гаргалаа.

Ингэснээс ирэх наймдугаар сарын 15 хүртэл оюутан цэргүүд цэрэг ажиллагаа, зэвсэг техниктэй харилцаж сурах аж. Оюутан цэрэг сургалт нь хугацаат цэргийн алба хаагчийн нэг жилийн хугацаанд сурах бүх мэдлэгийг шахуу хуваарийн дагуу таван сарын дотор сурч эзэшдэг байна. Уг сургалтад хамрагдаж буй цэргүүдийг Засгийн газраас хэрэгжүүлж буй оролцоо хөтөлбөрт ч мөн хамруулах боломжтой гэдгийг албаныхан хэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.136.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.