Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Офицер хүн бол манлайлагч, сурган хүмүүжүүлэгч байх ёстой
Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн баяр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх нэгдсэн төгсөлтийн ёслолд оролцов.
Тэр бээр эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан өвөг дээдэс, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн ахмад үеийнхээ үйл хэргийг залгамжилж, улсынхаа тусгаар тогтнол, газар нутаг, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Цаашид шинжлэх ухаан, технологи, цэргийн хэргийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлж, улсынхаа аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт эрч хүч нэмж, идэвх зүтгэлтэй ажиллах учиртайг санууллаа. Мөн офицер хүн бол мэдлэг оюун, ур чадвар, бие бялдар, зориг тэвчээрээрээ цэрэг дайчдаа үлгэрлэж, шударга, хүнлэг, шийдэмгий, зарчимч чанарыг баримтлан хамт олноо удирдаж, амжилтыг цэрэгтээ, алдааг өөртөө үүрч явдаг манлайлагч, сурган хүмүүжүүлэгч байх ёстойг тодотгов.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч шилдэг төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардууллаа.
-
1 цаг 31 мин
-
1 цаг 32 мин
-
2 цаг 41 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20