ЧУЛУУ, ЧУЛУУН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИМПОРТООС ХЯМДААР МОНГОЛДОО ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-06-23
Чулуугаар цонхны тавцан, шал, гадна пасад зэрэг барилгын материалын олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монголчууд чулуу, чулуун бүтээгдэхүүнээ голчлон урд хөршөөс импортлон хэрэглэдэг. Энэ чигийн үйлдвэрлэл түүхий эд, ажиллах хүч, технологи зэргээс шалтгаалаад өртөг ихтэй байдаг аж. Ийм шалтгаанаар дотооддоо хөгжүүлснээс Хятадаас импортолсон нь хавьгүй дээр шийдэл байсаар ирсэн юм. Тэгвэл одоо ийм асуудал үгүй болж. Монголчууд чулуу, чулуун бүтээгдэхүүнээ өөрсдөө хийдэг болжээ. Хамгийн олзуурхууштай нь Хятадаас импортолж буй бүтээгдэхүүний үнэ ханшаас 15 хувиар хямд бүтээгдэхүүнийг монгол компани зах зээлд нийлүүлж байна.
#Монголдоо энэ төрлийн үйлдвэрлэлийг илүү #чанартай, #найдвартай, #хямд байдлаар явуулж, импортын барааг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компани бол #Ногоон цагираг”-ийнхан юм.
Өнөөдөр /2023.06.23/ #БХБ-ын сайдын Зөвлөх .Бат-Эрдэнэ, БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга .Батзориг, ##Барилгын хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн .Батчимэг зэрэг ажлын хэсгийнхэн тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр үйлдвэрийн гүйцэтгэх захирал .Идэрхангай үйлдвэрийнхээ үйл ажиллагааг танилцуулав.
Тус үйлдвэр нь 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг чулуугаар хийж байна. Түүхий эдээ Төв аймгийн Сэргэлэн сум, Ховд аймгийн боржин чулууны уурхайгаас татан төвлөрүүлж саарал болон улаан өнгийн хоёр төрлийн сонголттойгоор зах зээлд нийлүүлж байгаа.
Тус үйлдвэр нь 2016 оноос худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, 2022 оноос байгалийн чулуун гулдмай зүсэх тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, чулуун хавтан өнгөлөгч, бүрэн автомат шугам чулуун хавтан барзайлгагч , бүрэн автомат гантиг, гулдмай зүсэгч хөрөө, гадна явган зам талбайн зориулалтын тоног төхөөрөмжүүд гэх мэтээр үйлдвэрлэлээ бүрэн өргөжүүлж, бүтээгдэхүүний нэр төрөл, хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлсэн байна. Тун удахгүй байгалийн чулууны импортыг бүрэн орлох иж бүрэн үйлдвэрлэлийн цогцолбор төсөл хэрэгжүүлэхээр болоод байгаа аж.
Тус хамт олон чулуу, чулуун материалыг экспортод гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.200.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.