СХД: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 1, 8 ДУГААР ХОРОО ISO СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ 2021 оноос хойш Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, нэгдүгээр шатны аудитын дүгнэлтийн дагуу 2022 онд гэрчилгээгээ гардан авсан. Дүүргийн 1, 8 дугаар хороодод ISO стандартыг 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эдгээр хороод баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авсан юм.
Чанарыг тогтолцооны удирдлага MNS ISO 9001:2015, MNS ISO 9001:2015 стандартыг ЗДТГ-ын үйл ажиллагаанд албан ёсоор нэвтрүүлснээр дүүргийн тогтвортой хөгжил, бие даасан байдлыг бэхжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх, албан хаагчдын дунд эргэх холбоо илүү сайжрах, нийтийн эрх ашиг сонирхолд нийцсэн чанартай төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Аудитын багийнхан Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т хоёр дахь шатны аудитын шалгалтад эхлүүлсэн бөгөөд тэнцсэнээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар ISO 9001 стандартыг хэрэгжүүлсэн анхны дүүрэг болох юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.10.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
1 цаг 22 мин
-
1 цаг 23 мин
-
2 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20