Уг томилолтын хүрээнд STS Program буюу “Тархалтыг хязгаарлах” хөтөлбөртэй танилцаж, “Виржиниа Тек” их сургуулийн эрдэмтэн, профессоруудтай уулзаж, туршлага солилцлоо.
АНУ-д өрөөсгөл хүр эрвээхэйн тархалттай талбайд тэмцлийн ажил хийхдээ ойн хөнөөлт шавжийн голомттой бүс, тархаж эхэлж буй бүс болон цэвэр бүс хэмээн гурав ангилдаг аж. “Тархалтыг хязгаарлах” хөтөлбөр нь ойн хөнөөлт шавж тархаж эхэлж буй бүсэд тэмцлийн ажил хийж буй бөгөөд Splat GMO хэмээх шавжийн үржлийн үеийг сарниулагч фермонт бодис цацаж менежмент хийдэг.
Хөтөлбөрийн хүрээнд өмнө нь олон янзын бодис болон аргуудыг туршиж байсан ч одоогоор уг органик бодис нь хамгийн үр дүнтэйд тооцогдож, тархалтыг хумих анхны төлөвлөгөөт ажлаа давуулан биелүүлж байгаа бөгөөд энэхүү аргаа явцын дунд улам сайжруулсаар байгаа гэлээ.
”Виржиниа Тек” их сургуулийн Ойн тэнхимийн шавж судлаач Др.Проф Скотт Салом болон шавжийн лабораторид ажилладаг докторант оюутнуудын судалгааны ажлуудтай мөн танилцсан юм. Тус сургууль нь ойн чиглэлээр тэргүүлэх их сургуулиудын нэг бөгөөд улсын хэмжээнд төлөвлөсөн ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд олон төрлийн эрдэм шинжилгээний ажлууд гүйцэтгэдэг.
Судалгааны ажлын нэг хэсэг Hemlock Woolly Adelgid гэх хөнөөлт шавжийн олшролыг хязгаарлаж, ойн эрүүл байдалд сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлийг бууруулахаар гурван зүйлийн хатуу далавчтан болох Laricobius nigrinus, L.rubidus, L.nigrinus зүйлийн цохнуудыг лабораторийн нөхцөлд өсгөвөрлөж, биологийн аргаар тэмцэх тэмцлийн ажилд ашиглаж буй үйл ажиллагаа, арга зүйн талаар талууд санал солилцов.
Мөн төлөөлөгчид Вашингтон хотын “Смитсониан” Байгалийн түүхийн музейн шавж цуглуулгын 36 сая дээжийн сан хөмрөг болон музейн судалгааны ажлууд хийж буй байгууламжтай зочлон танилцав. Тус музей нь олон улсаас шавжийн дээж цуглуулж, нэгдсэн мэдээллийн санд бүртгэдэг ажээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модRio TintoICCF in MongoliaШинжлэх Ухааны АкадемиШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнМонгол Улсын Их Сургууль