ОГ: МОНГОЛ-СОЛОНГОСЫН ойн салбарын 25 жилийн түүхт хамтын үйл ажиллагаа өргөжиж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-06-09

Монгол-Солонгосын ойн аж ахуйн хамтарсан хорооны 9 дэх удаагийн хурлын хүрээнд Монгол улсын төлөөлөгчид БНСУ-ын Ойн нисэхийн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

?Албан уулзалтын үеэр ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа Монгол улс дах “Ойн түймрийн менежментийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж, БНСУ-ын түймрийн хариу арга хэмжээний талаар судалж, Ойн нисэхийн төвийн дроноор түймэр унтраах, ойн хөнөөлт шавжийн голомттой тэмцэх, нисдэг тэрэгний хүчин чадал, талбай, хяналтын мониторингийн үйл ажиллагаатай танилцлаа.

?Тус төвийн дарга Киёон Ко цаашид хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн юм.

?Ойн нисэхийн төв нь 1971 оны 4-р сард Солонгосын ойн нөөцийг ойн өвчин, ойн хөнөөлт шавжаас хамгаалах зорилгоор гурван жижиг нисдэг тэрэгтэйгээр “Солонгосын Ойн албаны Ойн нисэхийн төв” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй ажээ.

?Улмаар 1991 оны 5-р сард Солонгосын Ойн алба болон түүний салбар байгууллагуудын тогтолцоог бүрэн шинэчилж, эдүгээ Ойн нисэхийн төв нь 46 нисдэг тэрэгтэй болж өргөжин, улсынхаа хамгийн том ойн агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч болж чаджээ.

?Ойн нисэхийн төв нь ойн түймэр, ойн өвчин, ойн хөнөөлт шавж зэрэг байгалийн янз бүрийн гамшиг, ослоос олон нийт, улсын өмчийг хамгаалдаг.

Дэлхийн дулаарлаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт, хот суурин газрууд тэлэхийн хэрээр гамшиг, ослын тоо ч нэмэгдсээр байгааг тэд онцолж байлаа.

?Ойн нисэхийн төвөөс олон нийтийн байгууламжийг сэргээн засварлах, хамгаалахад шаардлагатай төрөл бүрийн материалыг аюулгүй тээвэрлэх үүргийг мөн гүйцэтгэдэг. Ялангуяа Ойн нисэхийн штаб нь ослоос урьдчилан сэргийлэхийн тулд нисгэгчид, механикч, хээрийн түймэр сөнөөгчид, туслах ангиудын гишүүд зэрэг нийт гишүүдийнхээ хамтын хүчин чармайлтаар жилийн 365 өдөрт гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг явуулдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарKorea-Mongolia Greenbelt Project 한-몽 그린벨트 프로젝트

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.15.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.