ХОВД: “Угсаатны гоёл-2023” дээлтэй монгол шалгаруулах баярын үйл ажиллагаа
“Угсаатны гоёл- 2023” дээлтэй монгол шалгаруулах баярын үйл ажиллагааг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, Соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү нар нээж мэндчилгээ дэвшүүллээ.
Ховд аймаг олон угсаатны Өлгий нутаг бөгөөд угсаатан бүр өөрийн өвөрмөц онцлог соёлтой ард түмэн билээ.
Цаашид бид энэхүү өв соёлоо авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг онцлов.
Ховд аймгийн ИТХ-аас “Олон угсаатны өв соёл, урлаг” хөтөлбөрийг батлан 5 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ, СУГ, олон угсаатан, судлаачидтайгаа хамтран өв соёлоо хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хайрлах, хамгаалах, ажлыг жил бүр хийж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.157.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
29 мин
-
1 цаг 39 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20