Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очиртой Монголчууд цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэж ирсэн, уламжлал шинэчлэлийг хэрхэн хослуулах тухай асуудлаар цөөн хором ярилцлаа.
Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажил тавтай, өвөлжөө сайхан уу?
Албаны ажил ихтэй л явна. Цагаан сарын баярын тухай ярилцах санал тавьсанд баярлалаа.
Цагаан сарын баяр гэж юу юм бэ...? Бид яагаад эртнээс нааш энэ баярыг тэмдэглэсээр өнөөг хүрэв
Цагаан сарын баярын нэг үгээр, энгийнээр тайлбарлах боломжгүй. Үүнийг олон талаас нь тайлбарлах нь хүмүүст хэрэгтэй байх. Хамгийн товчхоноор хэлбэл даяаршилийн энэ эрин зуунд Монгол үндэстний дангаарших соёлын нэг хэлбэр. Үндэстний код гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл бусад улс орны соёлын элдэв нөлөөнд автахгүйгээр, өөрсдийнхөө онцлог, шинж чанар, ялгарах байдлыг авч үлдэх агуулга нь цагаан сарын баяр. Монгол хүнийг МОНГОЛ болгодог гол хүчин зүйл. Түүхэн талаас тайлбарлавал ТУСГААР УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН БАЯР юм. Чингис хаан 1206 онд Их монгол улсыг байгуулсан жилийнхээ хавар улсаа байгуулсаны баяр болгож ЦАГААН САРЫГ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭСЭН. Тэр бол төрт ёсны баяр. Өв соёл талаас нь үзвэл олон зүйлийг хамруулж болно. Одон орон, билгэдэл зэргээс нь Хубилай хааны үед ЦАГААН САРЫН БАЯРЫГ бүх иргэд цагаан морь унаж, цагаан хувцас өмсөж, цагаан идээ идэж тэмдэглэдэг байснаас нь дүгнэвэл цагаан өнгөний билгэдэл юм. Яагаад цагаан өнгийг онцолсон бэ гэхээр хир, хоргүй, тоос шороогүй, ямар нэг атгаг санаагүй ийм цагаан байна гэж сэтгэлээ илэрхийлж сайн сайхан, амар амгаланг илэрхийлдэг. Энэ нь монгол гэдэг дархлаагаа хойч үед нь хадгалж үлдээх зорилготой юм.
Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх вэ?
Энэ их баярыг тэмдэглэх олон хэлбэр, олон түвшин байгаа. Идээ шүүсээ бэлтгэж, аав ээж, ахмад настандаа золгодог уламжлалт хэлбэр. Өөр нэг тэмдэглэх арга нь бид сэтгэлээрээ, сэтгэлгээгээрээ тэмдэглэх явдал. Сэтгэлээрээ тэмдэглэнэ гэдэг юу гэсэн үг вэ гэхээр сар шинийн энэ баяраар хараал хэлдэггүй, бусадттйа муудалцдаггүй, орилж хашгирдаггүй гэж цээрлэдэг байсан тэр хэлбэр. Өөрөөр хэлбэл сэтгэлээ ариун, амар амгалан байлгах тухай асуудал яригдаж байгаа юм. Ямар нэг буруу зйүл бодож болохгүй, муудалцаж болохгүй. Энэ бол сэтгэлээрээ тэмдэглэх арга засал гэж үзэж болно. Үүний үр дүн нь сайн үзүүлэлттэй гардаг. Сар шинийн өдрүүдэд гэмт хэрэг зөрчил бага гардаг гэдгийг цагдаагийнхан хэлдэг. Шинэ хуучиртал сэтгэлээ ариун байлгаж, уурлаж бухимдахгүй байхыг хичээж хэрэгтэй. Цагаан сарын өдрөөр хэрүүл хийхгүй, хараал хэлэхгүй байх нь цагаан сараа тэмдэглэж байгаа хэлбэр
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин