ЖЕНКО-гийн зарлигаар ХОЙД БҮСЭД горилж буй Г.МӨНГӨНХУЯГ дарга ДӨРВӨН ОРОН СУУЦТАЙ, 316 адуутай!!
Сэдэв, асуудал
/
2024-04-22

Ардчилсан нам эрх барьж засаглаж буй цөөн хэдэн аймгийн нэг нь Хөвсгөл аймаг. Засаг дарга нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжихгүй байна гэх үндэслэлээр халагдан, улстөрийн гадуурхалд өртсөн. Харин аймгийн ИТХ-ын дарга нь хувийн амбицаа дийлж ядан,  2024 оны сонгуульд өрсөлдөж гишүүн болчих санаатай Булган, Орхон аймгийн АН-ын дарга нартай чихэлдэж яваа нэгэн. Тэрбээр Хөвсгөл аймгийн Мөрөн хотын АН-ын дарга, аймгийнхаа АН-ын хэрэг эрхлэх газрын дарга, 2024 оны 01 –р сараас Хөвсгөл аймгийн МоАХ-ны даргаар сонгогдон Ерөнхийлөгч асан Х.Баттулгын багт нэгдчихсэн яваа.

Тэрбээр 2016-2024 он хүртэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2020 оноос АИТХ-ын даргаар ажиллаж байна. Нийт орлого нь 154 сая 550 мянган төгрөг. Гэр бүлийн орлого нь 98 сая 600 мянган төгрөг. 660 саяын нэг хашаа байшин, дөрвөн орон сууцтай. 121 саяын Toyota, Land Cruiser 200, Lexus HS 200 зэрэг автомашин унадаг.

606 саяын үнэд хүрэх 316 адуу, 30 үхэр, 100 хонь, 115 ямаатай. Эзэмших эрхийн 2500м2-, өмчлөх-700м2 газартай. 30 саяын үнэт эдлэл, 126 саяын хадгаламжтай, 54 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгөө мэдүүлжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.15.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.