ШВЕЙЦАРЫН “ВАЛЭГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ" -Т 🇲🇳 МОНГОЛ УЛС “ХҮНДЭТ ЗОЧИН"-ООР УРИГДАЖ, ӨВ УЛАМЖЛАЛ, СОЁЛ УРЛАГ, БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ, СУРТАЛЧИЛЖ БАЙНА

Үзэсгэлэн яармагт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Аялал жуулчлалын холбоо,

MISHEEL EXPO ХХК зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсын ноос ноолуур, арьс шир, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 16 аж ахуйн нэгж, аялал жуулчлалын 6 компани нийт 40 орчим төлөөлөгч оролцож байна.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Үзэсгэлэн 09 дүгээр сарын 27-ноос энэ сарын 6-ныг дуустал үргэлжилнэ. Нийт 50,000 м2 хэмжээтэй томоохон талбайд, 400 гаруй компани, аж ахуйн нэгж оролцдог. Жил бүр 200-300 мянган хүн үзэж сонирхдог тус үзэсгэлэн яармаг 64 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

12 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсыг сурталчлан таниулах 6 ханатай Монгол гэрийг 10 хоногийн турш байрлуулж, монгол ёс заншил, соёлыг танилцуулах, монгол дуу хуур, бүжиг, шагайн харваа, бөхийн барилдааны үзүүлбэр зэрэг соёлын арга хэмжээг зохион байгуулж байна.

6 хүн, зурагт ба бичвэр нарын зураг байж магад

Энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хоёр улсын хооронд худалдаа эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монголын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах чиглэлээр Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа, Элчин сайдын яамны зөвлөх С.Энхцэцэг, Элчин Сайдын Яамны хамт олонд жижиг, дунд үйлвэрлэл эрхлэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.24.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.