ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ШВЕЙЦАРТ ТУРШЛАГА СУДЛАВ

Арга хэмжээний үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia

“Мишээл экспо” ХХК, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл Швейцарын байгууллагуудад зочилж, туршлага судлав.

10 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Төлөөлөгчид Швейцарын 75 жилийн түүхтэй “Steiger” оёдол, технологийн компанийн үйлдвэр, лабораторийг үзэж танилцан, туршлага мэдээлэл хуваалцлаа. Тус компани үйл ажиллагаагаа өргөжүүлж төрөлжүүлэн, хувцас загварын чиглэлд 25%, эрүүл мэндийн дэвшилтэт технологийн хувцас хэрэгсэл (хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүнд өвчтөнд зориулсан өвчин намдаах, хэмжилт хийх электрод утастай бүтээгдэхүүн зэрэг)-д 70%-ийг чиглүүлж, хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх стратеги зорилтын хүрээнд автомашин, нисэх онгоцны зарим эд анги, сансрын нисгэгчийн хувцас хэрэгслийг өндөр технологийн хатуу, бат бөх оёмол бүтээгдэхүүнээр орлуулан, бодит жинг бууруулах судалгаа, туршилт, үйлдвэрлэлд үр дүн гаргаж байгаагаа танилцууллаа.

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Валэ мужийн төв Сион хотноо байрлах өндөр технологи, инноваци, инженерчлэлийн “HES-SO Valais-Wallis” Их сургуульд зочилж танилцав. Их сургуулийн ректор, удирдлагууд, инженерийн салбар сургуулийн захирал, инновцийн төслийн багийн ахлагч зэрэг албаны хүмүүс манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, тэргүүлэх чиглэл, сүүлийн үеийн технологийн дэвшил, хэтийн чиг хандлага, хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Швейцарын Холбооны Улсын хэмжээнд 705 усан цахилгаан станц хэвийн ажиллаж, тус улсын эрчим хүчний дотоодын хэрэгцээний 62%-ийг бүрдүүлж байгаа бөгөөд том хэмжээний 220 далан байрладаг байна. Манай төлөөлөгчид L’Hongrin УЦС-т зочилж, уулзалт-ярилцлага хийв. Цахилгааны эх үүсьэр, ухаалаг хэрэглээ, хэмнэлтийн шинэлэг арга барил, тоон судалгааг тус байгууллагаас танилцуулж, 800м гүнд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж буй явцыг сонирхуулав.

Эдгээр уулзалт, арга хэмжээг зохион байгуулахад дэмжиж ажилласан @Embassy of Mongolia in Geneva, Женев дэх Монгол Улсын ЭСЯ, Швейцарын ГХЯ, Валэ мужийн удирдлагууд, “Валэгийн үзэсгэлэн яармаг” зохион байгуулах хороонд Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.181.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.