2020-2024 оны хооронд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нийтдээ 28 удаагийн хуралдаанаар нийт 113 тогтоол баталсан байна.
Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хууль 2022 оноос шинэчлэн найруулсан хувилбар нь хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2020-2021 оны хооронд Тэргүүлэгчдийн Хурлаар зарим асуудлыг шийдвэрлэдэг байсан.
Тухайн үед дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс нийт 82 тогтоол батлагдсан бөгөөд дээрх нийт тогтоол шийдвэрийн 47 орчим хувийг хүн амын Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хамгаалахад чиглэсэн байна.
2020-2024 онд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бодлого шийдвэрээр хүн ам, эрүүл мэндийн салбарт 13,5 тэрбум төгрөг, боловсролын салбарт 47,8 тэрбум төгрөг, дэд бүтэц бүтээн байгуулалтад 14,8 тэрбум төгрөг, зам засвар, үйлчилгээний ажилд зориулан 35,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж.
Шинээр 17 сургууль, 27 цэцэрлэг, 14 өрхийн эмнэлэг, том жижиг нийлсэн 34 цэцэрлэгт хүрээлэн, 71 тоглоомын талбай гэх мэт олон ажлыг хийж гүйцэтгэжээ.
Дээрх үйл ажиллагаанаас онцлоход
Хан-Уул дүрэг Улаанбаатар хотын 9 дүүргээс хамгийн олон хяналтын камертай дүүргээр шалгарч 7772 камерыг гудамж талбайд байршуулан, иргэдийг айх айдасгүй амьдрах баталгааг бүрдүүлснийг дурьдахад таатай байна.
Олон нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж, иргэдийн дуу хоолой болж хамтран ажилласан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн Ээлжит сонгуулийн үр дүнгээр сонгогдсон Төлөөлөгчдийн “Хүндэтгэлийн хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр болж өнгөрлөө.
-
10 цаг 7 мин
-
Өчигдөр 15 цаг 07 мин
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Өчигдөр 15 цаг 07 мин