Словени улстай ойн салбарт хамтран ажиллана
Үйл явдал
/
2024-08-22

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др. Наташа Пирц Мусарын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр “ОЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурав.

САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛСНААР

🌲"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд урт хугацааны хамтын ажиллагааг өрнүүлж, ойн аж ахуй, ойн тогтвортой менежментийг хөгжүүлнэ

🌲 Мод тарих, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцоно

🌲Агро-ойн аж ахуйн шилдэг технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлнэ

🌲Модны тарьц, суулгацын хүртээмжийг сайжруулна

🌲Ойг эдийн засаг, аялал жуулчлал, нийгэм, соёлын салбарын зориулалтаар ашиглах нөөц, боломжийг бүрдүүлнэ.

🌲Цөлжилт, газрын доройтол, хөрсний эвдрэлийн эсрэг үйл ажиллагаанд шууд үр өгөөжтэй мод тарих, суулгац үйлдвэрлэх арга техникээр ойг нөхөн сэргээх, ойжуулах чиглэлээр хамтран ажиллана.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.0.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.