НаИТХ: АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИЙН ТҮҮХЭН АЧ ХОЛБОГДЛЫГ СУРАГЧДАД ТАНИУЛЛАА

АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИЙН ТҮҮХЭН АЧ ХОЛБОГДЛЫГ СУРАГЧДАД ТАНИУЛЛАА

✅Дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул сургалтыг нээж, хүүхэд залуучууддаа хандан үг хэллээ. Уг сургалтыг дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Соёлын Ордонтой хамтран зохион байгуулсан бөгөөд дүүргийн Ерөнхий боловсролын 5 сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагч хамрагдлаа.

✅Лекцийг дүүргийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга М.Баттулга хийж, Анхдугаар үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, Үндсэн хуульт төрийн байгуулал, хууль ёсоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг тайлбарлан таниулж, сурталчиллаа.

✅Сургалтын үеэр Налайх дүүргийн түүхийн талаар "Нарны гэрэлтэй Налайх" баримтат киног үзүүлж, дүүргийн Архивт хадгалагдаж буй зургуудаар үзэсгэлэн дэлгэн, үзүүлсэн нь сурагчдын сонирхлыг татлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.15.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.